Blog Details

“ХАЙ БИ ОЙЛ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ХУРЛЫН ЗАР

“Хай Би Ойл” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Лхагва гаригт 10:00 цагт Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 3-р хороо, Жуулчны гудамж-34, Пиэрл Тауэр барилга, B корпус, 9 давхар 1 тоотод болох тул хувьцаа эзэмшигчид та бүхнийг хуралдаа хүрэлцэн ирэхийг урьж байна.

Хуралд оролцох эрхтэй хувьцаа  эзэмшигчдийг бүртгэх өдөр: 2024 оны 04 сарын  04 өдөр

Хэлэлцэх асуудлууд:

  1. Компанийн 2022 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэн батлах
  2. ТУЗ-ийн ердийн болон хараат бус гишүүдийг сонгох
  3. Компанийн ногдол ашиг хувиарлахгүй тухай ТУЗ-ийн шийдвэрийн талаарх мэдээлэл.

Хуралд хэлэлцэх асуудал, гарах шийдвэрийн төсөл, түүнтэй холбогдох баримт бичигтэй харъяа брокер диллерийн компаниуд болон Чингэлтэй дүүргийн 3-р хороо, Жуулчны гудамж Пиэрл Тауэр В корпус 9 давхар 1 тоотод ажлын цагаар /09 цагаас 17 цаг хүртэл/ танилцах буюу дараах утсаар лавлана уу.

Холбоо барих:88035811

И-мэйл хаяг: nairаа[email protected]

     ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *