Бидний тухай

“Хай Би Ойл” ХК нь 2000 оноос эхлэн шатахуун, тос тосолгооны материалын бөөний болон жижиглэнгийн худалдаа, үйлдвэрлэлийн чиглэлээр үндсэн үйл ажиллагаагаа явуулж ирсэн бөгөөд 2007 оноос манай байгууллага нь Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан хөрөнгийн зах зээл дээр хувьцаа гарган шат дараалан арилжаалж 5,05 тэрбум төгрөгийг төвлөрүүлж олон нийтэд нээлттэй компани болон өөрчлөгдсөн төдийгүй Монгол улсад нефтийн гаралтай хаягдал тосыг өндөр чанартайгаар дахин боловсруулж буй анхдагч хувьцаат компани болсон. Өнөөдрийн байдлаар манай компани нь Хувьцаа Эзэмшигчдийн ээлжит хурлын зохион байгуулалтын үнэлгээний дүн болон үйл ажиллагаагаараа Хөрөнгийн Бирж дээрх ТОП-20-д багтаж байгаа болно.

2008 оноос уул уурхай, газар тариалан, авто тээврийн салбар, засвар үйлчилгээний газруудаас хаягдаж буй аюултай хог хаягдал болох техникийн хаягдал тосыг дахин боловсруулж бүтээгдэхүүн болгох үйлдвэрийг  ажиллуулж байна.

 

“Хай Би Ойл” ХК нь Монгол улсын хэмжээнд БОАЖЯ-ны “Аюултай хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, хадгадах, дахин боловсруулах, устгах” үйл ажиллагаа эрхлэх  0000009 тоот бүргэлийн дугаартай тусгай зөвшөөрөлтэйгээр техникийн хаягдал тосыг дахин боловсруулах үйлдвэрлэлийг явуулж байгаа. 

 

Тус үйлдвэрийн технологи Хонг Конгийн Данвелль компанийн үйлдвэрлэсэн VMAT I-36 системийн техникийн хаягдал тос дахин боловсруулах бүрэн автомат тоног төхөөрөмж дээр суурилан явагддаг.  Хонг Конгийн Данвелль компани нь 1990 оноос эхлэн техникийн хаягдал тосыг дахин боловсруулах аргыг туршин үйлдвэрлэлд нэвтрүүлэн өнөөдрийг хүртэл амжилттай хөгжүүлж ирсэн байна.

Үйлдвэрийн хүчин чадал  жилд 1400 тн ажилласан  тос боловсруулах хүчин чадалтай бөгөөд одоогийн байдлаар зах зээлийн үнэ, түүхий эд бүтээгдэхүүнийн чанараас хамааран зөвхөн галалгааны түлшний зориулалтын М-100 маркийн мазутыг үйлдвэрлэж байна.

2021 оноос эхлэн Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Яамнаас олгодог Газрын тосны газрын бүтээгдэхүүн үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл  авсан.

Тус үйлдвэрийн технологи Хонг Конгийн Данвелль компанийн үйлдвэрлэсэн VMAT I-36 системийн техникийн хаягдал тос дахин боловсруулах бүрэн автомат тоног төхөөрөмж дээр суурилан явагддаг.  Хонг Конгийн Данвелль компани нь 1990 оноос эхлэн техникийн хаягдал тосыг дахин боловсруулах аргыг туршин үйлдвэрлэлд нэвтрүүлэн өнөөдрийг хүртэл амжилттай хөгжүүлж ирсэн байна.

 

Харилцагч байгууллагууд