“Хай Би Ойл” ХК нь 2000 оноос эхлэн шатахуун, тос тосолгооны материалын бөөний болон жижиглэнгийн худалдаа, үйлдвэрлэлийн чиглэлээр үндсэн үйл ажиллагаагаа явуулж ирсэн бөгөөд 2007 оноос манай байгууллага нь Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан хөрөнгийн зах зээл дээр хувьцаа гарган шат дараалан арилжаалж 5,05 тэрбум төгрөгийг төвлөрүүлж олон нийтэд нээлттэй компани болон өөрчлөгдсөн төдийгүй Монгол улсад нефтийн гаралтай хаягдал тосыг өндөр чанартайгаар дахин боловсруулж буй анхдагч хувьцаат компани болсон. Өнөөдрийн байдлаар манай компани нь Хувьцаа Эзэмшигчдийн ээлжит хурлын зохион байгуулалтын үнэлгээний дүн болон үйл ажиллагаагаараа Хөрөнгийн Бирж дээрх ТОП-20-д багтаж байгаа болно.
2008 оноос уул уурхай, газар тариалан, авто тээврийн салбар, засвар үйлчилгээний газруудаас хаягдаж буй аюултай хог хаягдал болох техникийн хаягдал тосыг дахин боловсруулж бүтээгдэхүүн болгох үйлдвэрийг ажиллуулж байна.