Үйл ажиллагаа

Хай би ойл хк

Техникийн хаягдал тос дахин боловсруулах үйлдвэр

“Хай Би Ойл” ХК нь 2008 оноос хойш Хонг Конгийн Данвелль компанийн үйлдвэрлэсэн VMAT I-36 системийн техникийн хаягдал тос дахин боловсруулах үйлдвэрийг ажиллуулан өөрийн орны уул уурхай болон бусад салбарын техник, тоног төхөөрөмжөөс гарч хаягдаж буй ажилласан маслыг дахин боловсруулан эдийн засгийн эргэлтэнд оруулж байна.

Энэхүү боловсруулах үйлдвэр нь бүрэн хүчин чадлаараа ажиллах үед жилд 2400тн техникийн хаягдал тос дахин боловсруулах хүчин чадалтай юм. Үйлдвэрийн үйл ажиллагаа дулаан улиралд буюу 4-10 дугаар саруудад нийт 7 сар ажиллана. Энэ үед жилд 1400 тн техникийн ашилласан тосыг боловсруулна.

Үйлдвэр нь ажилласан тосыг центрифуг, нарийн шүүлтүүр, ууршуулагч болон VSEP мембранан шүүлтүүрийн аргаар цэвэрлэдэг автомат удирдлагын системтэй орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд дараах зарчмаар ажиллана.

Түүхий эд (техникийн хаягдал тос)-ыг үйлдвэр доторхи 25 м3 –ийн савнаас насосоор шахаж 10м3 багтаамжтай тунгаагуур саванд өгнө. Тунгаагуурт ажилласан тосны найрлаганд байх ус, элс, том хэмжээтэй хатуу хольцуудыг тунгаан механик цэвэрлэгээ хийж, найрлагыг нь жигдрүүлэх процесс явагдана. Тунгаагуурын дээд хэсгээс хаягдал тос 2.0м3-ийн багтаамжтай завсрын саванд өөрийн урсгалаар юүлэгдэн орно. Хаягдал ажилласан тосыг завсрын савнаас насосоор соруулан авч центрифугт шахах ба энд төвөөс зугатах хүчний үйлчлэлээр суспенз болон дунд зэргийн хэмжээ, масстай механик хольц нь цэвэрлэгдэнэ. Центрифугээр дамжин 2 дахь цэвэрлэгээ хийгдсэн тос нь дулаан солилцуулагч болон нэрэгчинд тодорхой даралттайгаар өгөгдөнө. Энд хаягдал ажилласан тосны температурыг дээд тал нь 100ºС  хүртэл нэмэгдүүлж түүний найрлагад байгаа ус, чийгийг ууршуулан конденсацид оруулах процесс явагдана.

Дулаан солилцуулагчаар дамжин халсан тос нь дахин 20 меш буюу 0,8мм хэмжээтэй шүүлтүүрээр шүүгдэн эндээс 3.0м диаметртай 20м3 багтаамж бүхий конус хэлбэрийн ёроолтой дамжуулах сав гэж нэрлэгдэх тэжээлийн саванд өгөгдөнө. Техникийн хаягдал тосыг халаах үед өндөр температурын үйлчлэлээр хэсэг хугацааны дараа түүнээс ус чийг нь ууршина. Техникийн хаягдал  тосыг механик хольцууд болон уснаас салгаснаар өтгөрсөн тос буюу мазутыг үйлдвэрлэнэ.

Үйлдвэрийн байршил

Үйлвэрийн байгууламж

“Хай Би Ойл” ХК-ийн техникийн хаягдал тос дахин боловсруулах үйлдвэр  нь Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт 8,865 м2 талбайд байрладаг. Үйлдвэрлэлийн байгууламжийн орчинд хүн амын суурьшлын бүс харьцангуй бага эргэн тойрон аж ахуйн нэгж, байгууллагууд байрладаг.

 

1400

Хүчин чадал /тн/

9

ажилтан

32

Борлуулалт

26

Харилцагчид

Үндсэн тоног төхөөрөмж

Үйлдвэрийн тоног төхөөрөмж

”Хай Би Ойл” ХК-ийн техникийн хаягдал тос дахин боловсруулах үйлдвэр  нь Хонг Конгийн Данвелль компанийн үйлдвэрлэсэн VSEP технологийн VMAT I-36 системийн бүрэн автомат 6 иж бүрдэл тоног төхөөрөмжөөс бүрдсэн.

Цэвэршүүлэх зориулалтаар цуглуулсан ажилласан тос нь найрлагандаа ус, элс болон бусад хатуу цул хольцуудыг гол төлөв агуулсан байдаг. Иймд тунгаагуур сав бол хаягдал тосноос эдгээр хольцыг зайлуулж цаашид цэвэршүүлэхэд ихээхэн ач холбогдолтой төхөөрөмж юм.

Энэ системд конус хэлбэрийн ёроолтой, 20м3 багтаамжтай 2 ш дамжуулах сав ашиглагдана. Тунгаагуур саван дахь хаягдал тосны дээд хэсгээс нь насосоор соруулж центрифуг болон дулаан солилцуураар дамжуулан энэхүү дамжуулах сав руу шахна.

Техникийн хаягдал тосыг тасалгааны температураас эхлэн 1000С хүртэл хэмжээнд халаах үүрэгтэй.

Техникийн хаягдал тосны найрлага дахь чийгийг салгаж улмаар зайлуулахад ашиглагдана. Чичиргээт мембранан шүүлтүүрийн систем рүү орох хаягдал тос дахь усны агуулга 1%-иас бага болсон байна.

20 мешээс том хэмжээтэй хатуу бодисууд VSEP систем рүү орохоос сэргийлнэ.

Бүтээгдэхүүн гаргалтын тооцоо

Тус үйлдвэрийн технологиор автомашины хөдөлгүүрийн хаягдал тос болон гидрийн шингэнийг цэвэршүүлэн М-100 маркийн мазут үйлдвэрлэдэг . Дахин боловсруулсан тос буюу мазутыг уурын зуух болон цахилгаан станц, асфальт бетон зуурмагийн үйлдвэр, халаагуур эсвэл хайлуулах зуух, цементийн зуух гэх мэт үйлдвэрлэлд галалгааны түлш хэлбэрээр хэрэглэдэг.

Монгол улсад техникийн хаягдал тосны чанарт тавих стандарт гэж одоогоор байхгүй байна. Харин ОХУ-д мөрддөг ГОСТ 21046-86 ”Нефтьпродукты отработанные. Обшие технические условия” стандартын шаардлага ёсоор үйлдвэрийн аргаар сэргээлт хийх техникийн хаягдал тосыг дараахь нормчлогдсон үзүүлэлтүүд бүхий 2 бүлэг (MMO ба МИО ) болгон ангилдаг байна.

Мазутад тавигдах техникийн нөхцөлийг “Газрын тосны бүтээгдэхүүн Мазут, Техникийн ерөнхий шаардлага MNS 3828:2008” стандартад нийцүүлдэг. Уг стандартад барьцалдах чанараараа хөнгөн түлш болох флотын мазут Ф-5,  Ф-12 мөн дунд ангиллын  М-40 болон хүнд ангиллын М- 100 маркийн зуухны мазут гэж тус бүр ангилсан байдаг.

Тус үйлдвэр 1 сард 200 тн жилд дундажаар 1400 тн ажилласан тос боловсруулж 97.3%-ийн гарцтай 1363 тн мазут үйлдвэрлэнэ.

Тус үйлдвэр 2010 -2019 оны хооронд нийт 7,059,977 кг аюултай хог хаягдал буюу техникийн хаягдал тосыг байгаль орчинд хаягдахаас сэргийлж боловсруулан 6,036,784 кг бүтээгдэхүүн болох мазутыг үйлдвэрлэсэн байна.

 Үйлдвэрийн түүхий эд болон бүтээгдэхүүний үндсэн үзүүлэлтүүдийг газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний шинжилгээний стандартаар итгэмжлэгдсэн “Амбер”ХХК-ийн лабораторид хийж гүйцэтгүүлдэг.